Dark Light
Нийгэм | 2021-05-31

Европын эмийн агентлаг Pfizer вакциныг 12-15 насны хүүхдэд хийх зөвшөөрөл олгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европын Эмийн Агентлаг (EMA) энэ сарын 28-ны өдөр Pfizer/ BioNTech’s вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл олгов. Өмнө нь Pfizer/ BioNTech’s вакциныг 16-аас дээш насны хүмүүст хийхийг зөвшөөрч байсан бол Европын Эмийн Агентлагаас 12-15 насны 2,260 хүүхдэд хийсэн судалгаагаар эл вакцин ихээхэн үр нөлөөлтэй болох нь тогтоогджээ. 

Судалгаагаар мөн 12-15 насны хүүхдүүдэд илэрсэн гаж нөлөө нь (side effects) насанд хүрэгчдэд илэрсэнтэй адил тарилгын талбайд хөндүүрлэх, ядрах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, даарах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.

Эх сурвалж: https://www.brusselstimes.com/.https://zogii.mn/flemish-vaccination.https://zogii.mn/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10