Dark Light
Нийгэм | 2021-05-31

Хөл бөмбөгөө шударга бусаас хол байлгахын төлөө НЭГ БАГ- НЭГ ЗОРИЛГОД нэгдэцгээе

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хөл Бөмбөгийн Холбоо “8 жил 8 зорилт” стратеги бодлогынхоо хүрээнд 8 жилийн дотор АХБХ-ны шилдэг 10 гишүүн холбооны нэг болохоор эрхэм зорилго дэвшүүлсэн билээ. Энэхүү 8 зорилтын нэг болох хууль эрх зүйн хувьд хамгийн нэр хүндтэй, шударга цэвэр тунгалаг холбоо байхыг зорьж байна. 

МХБХ нь хөл бөмбөгт хайртай, дуртай хэн бүхнийг, мөн хөл бөмбөгийн үйл ажиллагаанд ямар нэг холбоо, хамааралтай бүх хүнийг аливаа шударга бус үйлдэлд өртөхөөс хамгаалахад анхааран ажиллана. Тиймээс ОУХБХ-ны “FIFA Integrity” зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид тоглолт наймаалцах, МХБХ-ны тэмцээн, уралдаанд мөрий бооцоо тавих бүх л үйлдэлд эвлэршгүй хандах болно. 

Хөл бөмбөгөө шударга бусаас хол байлгахын төлөө НЭГ баг- Нэг зорилгод нэгдэж буй хэн бүхэнд МХБХ-ны integrity@the-mff.mn цахим хаяг нээлттэй боллоо. Та, тамирчин, багийн эзэн, дэмжигч, үзэгч хэн ч бай тоглолт наймаалцахтай холбоотой болон МХБХ-ны тэмцээн уралдаанд мөрий бооцоо тавихтай холбоотой ямар нэг мэдээлэл, баримт олбол энэхүү шуудангаар бидэнд мэдээлээрэй. Өөрийнхөө хувийн мэдээллийг нууцлахыг хүсвэл бид нууцыг чандлан хадгална.  

Таны мэдээлэл үзэн зөв, бусдын нэр хүндийг хүндэтгэсэн, хөл бөмбөгт шударга ёс тогтоохыг эрмэлзсэн, Монголын хөл бөмбөгийн хөгжлийн төлөө байна гэдэгт итгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10