Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо өлгийн 25 дугаар гудамж 305. 306. 307. 293. 294. 295 тоотод Гранд Дрийм ХХК хувийн хөрөнгөөр баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгад хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Барилгын тухай хуулийн 22, 26, 37, 40 дүгээр зүйлийг зөрчин батлагдсан зураг төсөлгүй, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, холбогдох техникийн нөхцөлүүдийг аваагүй барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 7.4 дэх заалтын дагуу арга хэмжээ авч эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүллээ.
Эх сурвалж: МХЕГ
АДМИН








Нийгэм







