Dark Light
Нийгэм | 2021-06-01

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын хуралдаан 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр боллоо.

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглов. Тодруулбал, газрыг нь зориулалтын бусаар ашиглах, ашигласан бол тухайн байгууллагын эрхийг нь цуцлахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад үүрэг болгов. Мөн төр, хувийн түншлэлийн хүрээнд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлэхийг даалгав. Хүрээлэнгийн одоогийн газрыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны захирамжаар “Монголын үндэсний соёл, амралтын хүрээлэн” компанид 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Хүүхэд, залуучуудын хөгжлийн зориулалтаар барьсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зориулалтын дагуу ашиглах чиглэлээр хамтран ажиллах юм. Тухайлбал хувийн хэвшлийн мэдэлд байгаа  “Бамбарууш” кафег гэхэд ирэх есдүгээр сараас зориулалтынх нь дагуу ажиллуулахаар төлөвлөжээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10