Dark Light
Нийгэм | 2021-06-02

Боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Мишээлт, Л.Алтанцэцэг хүрэл медаль хүртэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооны гурван тамирчин оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн 05 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэйчүүдийн 69 кг-ийн жинд  ОУХМ Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Залуу тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны медалиудаа хүртлээ гэж ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир техник-спортын хорооноос мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19