ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.06.02/ мэдээллийг хүргэж байна. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 3 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 286 болжээ.

Тодруулбал,
80 настай эрэгтэй 5 сарын 19-нд онош батлагдсан
67 настай эмэгтэй 5 сарын 17-нд онош батлагдсан
43 настай эрэгтэй 5 сарын 13-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.

АДМИН







Нийгэм







