Dark Light
Нийгэм | 2021-06-02

Нийслэлчүүдийн 78.3 хувь нь бүрэн тундаа хамрагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.06.02/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахимаар зохион байгууллаа. Хотын дарга өнгөрсөн долоо хоногийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88.1 хувьтай байжээ.

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 53515 болоод байна. Гэрийн тусгаарлалтад батлагдсан 4909 хүн бий. Ойрын хавьтал 8783 хүн байгаа. 24 цагийн хугацаанд гурван хүн нас барж, нийслэлийн хэмжээнд нас барсан хүний тоо 287 боллоо. Нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байна” хэмээн ярилаа. Мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун зургаан чиглэлээр хяналт, шалгалт хийсэн талаараа танилцуулсан юм. Үерийн далан, сувгийн ашиглалтын байдалд шалгалт хийхэд үерийн аманд 2356 айл, 315 аж ахуйн нэгж байгууллага байна. Эдгээрт албан шаардлага хүргүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10