Dark Light
Нийгэм | 2021-06-02

Архангай аймагт нийслэлээс зөөвөрлөгдөн ирсэн 2 тохиолдол бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймагт сүүлийн 24 цагт 309 сорьцод PCR шинжилгээ хийснээс шинээр 2 тохиолдол нэмж батлагдлаа. Тус тохиолдлууд нь Эрдэнэбулган суманд бүртгэгдсэн ба 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн хоёр иргэнээс илэрлээ. Ийнхүү Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 382 боллоо. 

Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 191 тохиолдол

Хайрхан – 32 тохиолдол

Эрдэнэмандал – 60 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 5 тохиолдол

Тариат – 1 тохиолдол

Өлзийт – 42 тохиолдол

Жаргалант – 5 тохиолдол

Өгийнуур – 11 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 35 иргэнээс Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 17, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 8 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 347 иргэн, ойрын хавьтлын 3219, тусгаарлах байранд 8, гэрийн тусгаарлалтад 433 иргэн хяналт ажиглалтад байна. 

Сүүлийн 24 цагт 2 обьектын 685 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19