Dark Light
Нийгэм | 2021-06-02

Л.Оюун-Эрдэнэ: Шаардлага гарвал хэсэгчилсэн хөл хорио тогтоохоос өөр гарцгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ УОК-ын Шуурхай штабд ажиллалаа. Тэрбээр:  “Засгийн газраас 4, 5 сард вакцинжуулалтыг эрчимжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 90 гаруй хувь нь хамрагдсан байна. Орон нутагт дархлаажуулалтаар Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймаг тэргүүлж байна. Харин Увс, Дундговь, Өвөрхангай аймагт үр дүн муутай байна. Нийслэлд дархлаажуулалт ийм өндөр үр дүн хүрчихээд байхад аймгууд хойрго хандаж байгаад хариуцлага тооцож ажиллах шаардлага үүснэ. Хатуу хөл хорио тогтоох нь эдийн засагт асар их хохиролтой. Иймд хатуу хөл хорио тогтоохгүй. Харин шаардлага гарвал хэсэгчилсэн хөл хорио тогтоохоос өөр гарцгүй. Тиймээс нийт иргэдэдээ анхааруулж хэлэхэд вакциндаа хугацаандаа хамрагдах шаардлагатай байна. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримаар байна. Тайвширч огт болохгүй гэдгийг батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа нь харуулж байна. Тэр дундаа вакцинд хамрагдаагүй хүүхдүүд халдварт ихээр өртөж байна” гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10