Dark Light
Нийгэм | 2021-06-02

Д.Загдраднаа: Өнгөрсөн жил гүйцэтгэгч компани нөхөөс хийж засварласан ч энэ жил хагарлын хэмжээ томорсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар - Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто зам цуурчээ. Энэ талаар ЗТХЯ-наас өнөөдөр /2021.06.02/ мэдээлэл өглөө. 

ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдраднаа:  "Улаанбаатараас Хөшигийн хөндий чиглэлийн 32.2 км-ийн зам БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар 2015 оны 9 сард гэрээ байгуулагдаад 2016 онд барилгын ажил эхэлсэн. 2019 оны 9 сарын 17-нд ашиглалтад орсноос хойш  цар тахалтай холбоотойгоор энэ зам ашиглагдаагүй.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал нь замын дагуу хагарал гарсан. Замын ирмэгээс 3.5 метрт 115 метр орчим дагуу хагарал үүссэн. Энэ нь зам барилгын ажил буюу технологитой холбоотой асуудал. Гүйцэтгэгч компани болон төслийн зөвлөгч компани газар дээр нь очиж ажилласан холбогдох засварын ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллаж байна.

Зам тээврийн яам, зам тээврийн хөгжлийн төв, барилгын ажлын гүйцэтгэгч мөн зөвлөх компани холбоотой нэгдсэн ажлын хэсэг байгуулагдаад дүгнэлтээ боловсруулж байна. Ойрын хугацаанд дүгнэлт гарах бөгөөд холбогдох засварын ажлыг хийж дуусгана. Урьдчилсан дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна.

Өнгөрсөн жилээс нарийхан хагарал үүссэн байсан. Өнгөрсөн жилээс гүйцэтгэгч компани тухайн үед нь нөхөөс хийж засварласан байсан ч энэ жил хагарлын хэмжээ томорч засвар хийх шаардлагатай болсон. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани үүнийг хариуцах ёстой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10