Dark Light
Нийгэм | 2021-06-02

С.Энхболд: Өдөрт батлагдаж буй тохиолдлуудын 30 хувь нь бага насны хүүхдүүд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Энэ сарын 15-ны өдрөөс вакцинжуулалтын үр дүн харагдах болно. Одоогоор 200 мянга гаруй бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй байгаа. Тиймээс энэ цагт халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй. Вакцинжуулалтыг үр дүнгүй болгохгүйн тулд дор бүрнээ хичээх хэрэгтэй. Өдөрт 900 тохиолдол батлагдахад 30 гаруй хувийг бага насны хүүхдүүд эзэлж байна" гэлээ.

Харин Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна. Орон нутагт зургаадугаар сарын 15-н гэхэд хамрагдаж дуусах учиртай.Вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байгаа" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10