Dark Light
Нийгэм | 2021-06-03

Ховд голд осолдсон 48 настай эмэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар зургадугаар сарын 02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явган гарч яваад Ховд голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг Аймгийн онцгой байдлын газар 09:12 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг “Цоохор харгана” гэдэг газраас “Цахирын-Үзүүр” гэдэг газар хүртэл 15 км завиар, Ховд голын эрэг дагуу 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт түр зогсоосон. 06.03-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19