Dark Light
Нийгэм | 2021-06-03

Зургадугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

6 сарын 3-нд болох үйл явдлууд 

Төрийн ордонд

Ерөнхийлөгч Х.Баттулга "Эхийн алдар" одон гардуулна.

11:00 цагт Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан болно.

11:00 цагт Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

14:00 цагт Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан болно.

Эрүүл мэндийн яаманд

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн дэргэдэх Баянзүрх цус цуглуулах төвд “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан доноруудаа алдаршуулах ёслол болно. Утас: 94982857,86405656

“Монгол ньюс” мэдээллийн төвд

10.30 цагт “Оройн чимэг этүгэн” НҮТББ-аас төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы сав газрыг Дэлхийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэх талаар мэдээлнэ.

11.30 цагт Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос шатахуун тээврийн жолооч нарт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10