Dark Light
Нийгэм | 2021-06-03

Архангай аймгийн Ихтамир суманд шинээр халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймагт сүүлийн 24 цагт 347 шинжилгээ хийгдсэн. Үүнээс Ихтамир суманд шинээр  тохиолдол илэрлээ. Ийнхүү Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 391 боллоо. 

Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 191 тохиолдол

Хайрхан – 32 тохиолдол 

Эрдэнэмандал – 60 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 10 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 5 тохиолдол

Тариат – 1 тохиолдол

Өлзийт – 42 тохиолдол

Жаргалант – 5 тохиолдол

Өгийнуур – 11 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 37 иргэн байна. Үүнээс Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 17, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 8 батлагдсан тохиолдол тус тус хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлгээс бүрэн эдгэрч гарсан 354 иргэн байна. Ойрын хавьтлын хүний тоо- 3219 /нийт өссөн дүнгээр/  тусгаарлах байранд– 8, гэрийн тусгаарлалтад байгаа – 433 иргэн байна.Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 06-р сарын 03-ны өдрийн 00.00 цагийн байдлаар  I тунд – 49330, II тунд – 34894 хүнийг дархлаажуулаад байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19