Dark Light
Нийгэм | 2021-06-03

Ж.Гүррагчаад ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонг гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр Монголын сансрын нисэгч, "Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигт "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ.

Тус одонг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров (2021.06.01) Москва хотноо гардуулан өглөө.

Тэрээр "Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна” гэж ёслолын үеэр хэллээ.

Бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн бөгөөд ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны Монгол иргэн боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10