Өнөөдөр буюу зургадугаар сарын 3-ны өдөр PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг ЦЕГ, СЭМҮТ-өөс хаалгах хүсэлт тавьсан гэж зарим хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулав.
Тэрбээр "Олон нийтийн сүлжээнд UBG, DOTA гэх мэт цахим тоглоомуудыг хаалгах хүсэлтийг Цагдаагийн ерөнхий газраас гаргасан гэх мэдээлэл явж байна. Энэ нь худал мэдээлэл бөгөөд Цагдаагийн газраас хүүхдүүдэд садар самуун сурталчилсан, аллага, ноцтой гэмт хэргүүдийг сурталчилсан зарим цахим холбоосууд дээр анхаарал тавьж ажилладаг. Өнөөгийн нийгэмд E-sport хүчээ авч, зөв боловсон байдлаар хэрэглэж амжилтанд хүрч байгаа олон хүн, хүүхдүүд байгаа. Тиймээс ЦЕГ-аас яригдаад байгаа шиг хүсэлт огтхон ч тавихгүй" гэлээ.
АДМИН








Нийгэм







