Dark Light
Нийгэм | 2021-06-03

“Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа Монгол Улсын Гавьяат Холбоочин боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Харилцаа холбооны  салбарын тэргүүлэгчдийн нэг Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нарантуяа Монгол Улсын Гавьяат Холбоочин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрээр Мэдээлэл, Харилцаа холбооны салбараас Гавьяат Холбоочин цол тэмдгээр энгэрээ мялаасан хоёр дахь эмэгтэй болж байна. 

Д.Нарантуяа нь Мэдээлэл, Харилцаа холбооны салбарт 34 жил ажилласан туршлагатай бөгөөд анх Монголын Цахилгаан Холбоо компанид ээлжийн инженерээр ажлын гараагаа эхэлсэн. Улмаар Монголын Цахилгаан Холбоо компани, Монгол улсын Дэд бүтцийн яам, Мобиком Групп компани, Шунхлай Групп зэрэг компаниудад өндөр үр бүтээлтэй манлайлан ажиллаж байжээ.

Тэрээр 2015 оноос Скайтел группийн гүйцэтгэх захирлын орлогч, 2016 оноос Скайтел группийн гүйцэтгэх захирлаар томилогдон одоог хүртэл ажилласаар байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10