Dark Light
Нийгэм | 2021-06-03

24 дүгээр сургуулийн баруун талыг тохижуулах зураг төслийг боловсруулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайш, хаалт төмрүүд болон нийтийн эзэмшлийн талбай, явган хүний гарц хаасан байгууламжуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. 

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талын явган хүний замыг хааж барьсан 40 ширхэг тоосгон, бетонон гарашийг өнгөрсөн долоо хоногт буулгасан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас чөлөөлсөн газрыг тохижуулахаар зураг төслийг боловсруулж байна. Тухайлбал, тухайн хэсэгт 40 гаруй мод тарьж, сурагчид болон иргэд амарч тухлах хэсэг байгуулахаар төлөвлөсөн талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10