Ховд аймагт нас барсан эх нярайн Шүүх шинжилгээний дүгнэлтийг танилцуулж байна. Мөн тухайн хэргийг Ховд аймгийн Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсээс тодрууллаа.
Тодруулбал төрөлтийн үеийн хүчлэгдсэн умайн доод сегментийн бүрэн бус урагдлын улмаас умайгаас цочмог их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ.
Ховд аймгийн Булган сумын эмнэлэг талийгаач Э-г хүлээн авсан болон төрөлт удирдсан эмч нар эхийг хянаагүй,эх барихын ужиг дурьдатгалтай, хожуу хордлоготой, бүхий кесар мэс заслын заалттай эхийн төрөлтийг буруу удирдаж төрөх замаар хүчлэн төрүүлснээс умай урагдаж цус алдан эх эндэхэд хүргэжээ.
Мөн умайн урагдлыг яаралтай оношилж, мэс засал эмчилгээг шийдвэрлэх арга хэмжээг аваагүй байна. Талийгаачийг 2021.04.29-ний өдөр үзүүлэх үед эхийн биеийн байдлыг үнэлж, цаашид авах арга хэмжээг шийдвэрлээгүй аж.
АДМИН








Нийгэм







