Dark Light
Нийгэм | 2021-06-03

10 мянган гаруй хүн B,C вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдаж, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас 2017 оноос хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал  болон элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний B,C вирусын илрүүлэг, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнүүдийг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцдаг. 

Өнөөдрийн байдлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт улсын хэмжээнд 1.175.931 хүн хамрагдснаас  хепатит В, С вирусын илрүүлэг шинжилгээг 1,168,592, баталгаажуулах шинжилгээг 7339, идэвхжил тодорхойлох шинжилгээг 119,028 хүн хийлгээд байна. Харин өнгөрсөн сард 10834 хүн хамрагдсанаас 5871 хүн хепатет В,С вирусын илрүүлэг, 144 хүн баталгаажуулах, 1079 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна. 

Түүнчлэн элэгний В, C вирусын эсрэг 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлж иргэд, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалан ажиллаж байна.

Иргэд, даатгуулагч та бүхэн ЭМД-аараа элэгний B,C вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл ЭМДЕГ-тай гэрээт лабораториудад хандаж элэгний өвчлөлөөс өөрийгөө хамгаалаарай.

Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10