Dark Light
Нийгэм | 2021-06-04

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 48 настай эмэгтэй Ховд голын усанд живсэн байж болзошгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар иргэн Ц-нь /согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ зургадугаар сарын 02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явган гарч яваад Ховд голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 09:12 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн Ц/48 настай, эмэгтэй/-ийг “Цоохор харгана” гэдэг газраас “Бор-Овоо” гэдэг газар хүртэл 30 км завиар, Ховд голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 06.04-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19