Dark Light
Нийгэм | 2021-06-04

Баянзүрх дүүрэг бичил бизнесийг дэмжих төвтэй болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ShareCenter нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 4 давхарт байрладаг. 

ShareCenter болохоос өмнө уг газрын 70 гаруй хувь ашиглалтаас гарсан. Харин 30 хувьд нь төрийн алба хаагчид ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд цайны газраас эхлээд бичиг хэрэг гэх мэт маш их хэлтэс, зарим үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг байсан. 

Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Аж ахуй нэгжүүдийн хандиваар уг газрыг шинээр засварлан тохижуулж орчин үеийн интериор, шийдэл бүхий залуусын Start-Up, бичил бизнесийг дэмжих төв болгожээ. 

May be an image of one or more people, indoor and office

Одоогийн байдлаар 20-30 хүн нэг дор сууж ажиллах боломжтой. Өндөр хурдны интернет, техник тоног төхөөрөмж, тохилог орчин гээд залуучуудад хэрэгтэй бүхий л зүйлс бий. 

Баянзүрх дүүргийн зүгээс дүүргээ хөгжүүлэх шилдэг санаа, галзуу төсөлтэй залуусыг уг төвд урьж, санхүү болон шаардлагатай зүйлсээр дэмжиж ажиллах юм! 

Тиймээс Баянзүрх дүүрэгт амьдардаг, дүүргээ хөгжүүлье гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, толгой дүүрэн шинэ санаа, галзуу төсөлтэй залуу таныг Баянзүрх дүүргийн 4 давхарт байрлах ShareCenter-д урьж байна! 

May be an image of one or more people, indoor and office

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10