Dark Light
Нийгэм | 2021-06-04

47-91 насны 13 хүн ковид 19-ийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.06.04/ мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 13 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо  301 боллоо.

Тодруулбал:

76 настай эрэгтэй, 86 настай эмэгтэй, 77 настай эмэгтэй, 72 настай эмэгтэй, 82 настай эмэгтэй, 47 настай эмэгтэй, 57 настай эмэгтэй, 66 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй, 74 настай эрэгтэй, 66 настай эрэгтэй нар Улаанбаатар хотын голомтоос өвчлөл батлагдаж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж нас барлаа. 

Харин 64 настай эмэгтэй Булган аймгийн голомтоос 5 сарын 23-нд онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 64 настай эрэгтэй Төв аймгийн голомтоос онош батлагдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. 

Эдгээр хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10