Худалдаа хөгжлийн банкнаас 5 тэрбум гаруй төгрөг залилсан 4 этгээдийг эрэн сурвалжилж 3 этгээдийг баривчилсан тухай өмнө бид мэдээлж байсан.
Хэргийг тодруулбал: Шангрила дахь Худалдаа хөгжлийн банкны салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам.доллар залилсан ноцтой хэрэг гарсан. Тус эмэгтэй нь залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б, 34 настай З нартай бүлэглэн үйлджээ.
Эрэн сурвалжлагдаж байсан 4 этгээдийн 3-г 2021.05.29-ны өдөр баривчилсан бол 41 настай Э-г өчигдөр /2021.06.03/ баривчилсан тухай Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
АДМИН








Нийгэм







