Dark Light
Нийгэм | 2021-06-04

Ц.Дуламсүрэн: Үндэсний их баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдах ёстой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн жилүүдэд Үндэсний их баяр наадамд Эрлийз , Монгол адуу холилдон уралдаж , Монгол наадмын утга мөн чанарыг алдагдуулж эхэлсэн. Үүнтэй холбоотой мэдээллийг МҮМУУХ - ны дэд тэргүүн Монгол улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн өглөө.

Тэрбээр "Үндэсний их баяр наадмын тухай хууль эрлийз Монгол адууг тусад уралдуулах , Монгол төрийн наадамд зөвхөн Монгол адууг уралдуулах эсэх асуудал нарийн тусгагдаагүйтэй холбоотой.

Иймд Монголын Үндэсний Морин уралдаан уяачдын холбооноос Улаанбаатар хот болоод 21 аймгийн уяачдын саналыг нэгтгэн Эрлийз , Монгол адууг тусад нь уралдуулж , адууг бүртгэлжүүлэх тухай асуудлыг хөндөж байна . 

Үндэсний их баяр наадмаар Эрлийз , Монгол адуу холилдон уралдаж , жирийн Монгол адуучны морь улсын наадамд оролцохгүй хасагдах тохиолдол олон гарч байна. Энэ нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн өв соёл , Монгол улсын түүх дархлаанд хүчтэй нөлөөлж байна.

Төрийн наадамд уралдаж буй морьдыг Эрлийз , Монголоор нь ангилан ялгадаг ч гэлээ энэ нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд нарийн тусгагдаагүй учир наадмын хэдхэн өдрүүдэд энэ хууль журам төдийлөн мөрдөгдөхгүй байгааг та бүхэн сайн мэднэ.

Тиймээс Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Эрлийз , Монгол адууг тусад нь уралдуулах асуудлыг нарийн зохицуулж өгөх шаардлага байна.

Малын генетик нөөцийн тухай хуулийн хүрээнд Монгол адууны генийн өвөрмөц , тогтоцоор нь бүртгэлжүүлэх боломжтой . Товчхондоо адууны цуснаас дээж авч чип суулгаж бүртгэлжүүлсэнээр , жил бүр улсын баяр наадмаар гардаг маргаан цэгцрэх юм" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10