Dark Light
Нийгэм | 2021-06-04

Ч.Наранбаатар: Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцааж өгөхөө мэдэгдсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 5 сарын 28-ны өдөр МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурал болж МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас Н.Түвшинбаярыг түтгэлзүүлсэн. Тавдугаар сарын 27-ны өдөр Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч ирж ажилдаа орохоо мэдэгдээд олимпын хорооны мэйл хаяг, сайтын нууцлалыг өөрчлөөд өөрөө олон улсын олимпын хорооруу захидал явуулсан.

Тухайн захидалдаа МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд МҮОХ-ны тамгыг аваад сураггүй болсон гэх мэдээллийг тус хорооны дэд ерөнхийлөгч  Ч.Наранбаатар өгч байсан билээ. 

Харин өнөөдөр /2021.06.04/ тамгаа буцаан өгсөн эсэхийг тодруулахад "Утсаар яриад удахгүй авчирч өгнө гэсэн. Хэзээ авчирахыг нь мэдэхгүй байна" гэх мэдээллийг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч  Ч.Наранбаатар өгсөн юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19