Dark Light
Нийгэм | 2021-06-04

Иргэн Д.Мөнхбатад оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн  5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох  арга хэмжээ авчээ.

Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны  шийтгэлийн хуудсыг  эс зөвшөөрч  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг  шүүх хүлээн  авч  2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцээд:

Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн  төдийгүй  Солонгос улсаас  эрүүл ирээд  Энхсаран сувилалд 21  хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус / ковид19/  өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй  гэж  шүүх  дүгнээд  түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19