Dark Light
Нийгэм | 2021-06-04

Хэрэв та 12 дугаар ангийн сурагч бөгөөд дараах сэтгэлзүйн асуудал тулгарч байгаа бол Чатбокс үйлчилгээнд хандаарай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Чатбокс” үйлчилгээ нь цар тахлын улмаас хөл хорионы дэглэмтэй байгаа үед төгсөх 12 дугаар ангийн сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйчтэй чатаар харилцаж шалгалтын айдас, санаа зовнилоо даван туулахад тань тусалж чиглүүлэх үйлчилгээ юм. 

Хэрэв та 12 дугаар ангийн сурагч бөгөөд дараах сэтгэлзүйн асуудал өөрт чинь тулгарч байгаа бол манай Чатбокс үйлчилгээнд хандаарай.

Ямар үед холбогдож болох вэ?

• ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол...

• Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол...

• Шалгалтад бэлтгэхдээ хэрхэн анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол...

• Асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэцүү санагдаж байгаа бол...

Хэрхэн холбогдох вэ?

 “Боловсролын үнэлгээний төв фэйсбүүк пэйж хуудас-Чат-Сэтгэл зүйчтэй холбогдох гэсэн дарааллаар холбогдоорой. Тус үйл ажиллагааг БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслөөс дэмжин санхүүжүүлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10