Гэр нь шатаж орох оронгүй болсон ганц бие ээжид УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 5 ханатай өргөө цагаан гэр гардуулав. Тэрбээр
"БЗД-ийн 21 хороонд иргэд сонгогч олонтойгоо уулзалт хийж байх мөчид, бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн гэр шатсан харамсалтай явдал боллоо. 5 минутын дотор гал команд, цагдаа шуурхай ирсэн ч гэр шатаж үнс болсон.
Азаар хүний амь нас эрүүл мэнд хохирсонгүй.
Гэр нь шатаж орох оронгүй болсон ганц бие ээж, миний буруу гэх айж сандарсан хүүгийн өчил сэтгэл их шаналгалаа. 5 ханатай өргөө цагаан гэр гардуулан өгч ээж хүү, дүү нарыг орох оронтой болголоо.
Галын шалтгааны эцсийн дүгнэлт гараагүй боловч, цахилгаан хэрэгслээс үүдэлтэй гэх таамаглалыг мэргэжлийн алба хаагчид хэлж байна.
Иймд манай иргэд, эцэг эхчүүд гэр хашаа байшингийнхаа цахилгааны аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байхыг аминчлан хүсье.
Гамшиг осол аюул хэлж ирдэггүй гэдгийг ямагт санаж яваарай.
Өргөө цагаан гэрт нь инээд хөөр баяр баясал дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.
Гэр барилцаж, айж тэвдсэн ээж хүү хоёрт тус болсон ажлын алба, 21 р хорооны засаг дарга, хэсгийн ахлагч, нийт МАН-ын үүрийн гишүүдэд баярлалаа" хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.



АДМИН








Нийгэм







