Dark Light
Нийгэм | 2021-06-05

Гал түймрийн улмаас угаартсан 43 настай эмэгтэйн амь насыг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 4-ний өдрийн 22:39 цагт дүүргийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 22:46 цагт очиход иргэн Э-ийн 6х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан. /Уг гал түймэрт иргэн А /43 настай, эмэгтэй/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТөвд хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19