Dark Light
Нийгэм | 2021-06-05

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэдийн нэг болох 32 настай эмэгтэйн цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг дөрөвдүгээр сарыэ 21-ний өдрийн 20:23 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, 4 хүний цогцсыг олж, 3 хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон байсан.  

Тэгвэл зургадугаар сарын 03-ны өдрийн 21:40 цагт тус аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Эрлийзийн ферм” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-ний усанд эмэгтэй хүний цогцос байна гэсэн мэдээллийг хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 06.04-ний өдрийн 76.5 км замыг туулан 11:00 цагт очиход Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Эрлийзийн ферм” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-ний эрэг дээр /осолдсон газраас 43 км-ын зайтай/ иргэн У/32 настай, эмэгтэй/-гийн цогцос байсныг гаргаж, 12:10 цагт Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19