Dark Light
Нийгэм | 2021-06-05

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, Ховд голд осолдсон байж болзошгүй иргэнийг эрэн хайсаар байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар Иргэн Ц-нь /согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ зургадугаар сарын 02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад Ховд голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Баян-Өлгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд зургадугаар сарын 04-ний өдөр иргэн Ц /48 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Зургадугаар сарын 4-ний өдрийн байдлаар тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас “Цахирын-Овоо” гэдэг газар хүртэл 20 км-т завиар, “Ховд” голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй мөн өдрийн тул 23:00 цагт түр зогсоосон байна.

Зургадугаар сарын 5-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19