ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.06.05/ мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 6 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 307 боллоо.
Тодруулбал:
58 настай эрэгтэй, 69 настай эмэгтэй, 68 настай эмэгтэй, 74 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй, 92 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж нас барлаа.
Эдгээр хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.
АДМИН








Нийгэм







