ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.06.07/ мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 2 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 313 боллоо.
Тодруулбал:
64 настай эмэгтэй тавдугаар сарын 30-ны өдөр онош нь батлагдсан
34 настай эрэгтэй зургадугаар сарын 4-ний өдөр онош нь батлагдсан байна. Эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж нас барлаа.
Эдгээр хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.
АДМИН








Нийгэм







