Dark Light
Нийгэм | 2021-06-07

"Нэр дэвшигчдийн мэтгэлцээн зохион байгуулагдах боломжгүй боллоо"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар "Мэтгэлцээний бэлтгэл ажил хангагдаж дуусч байгаа бөгөөд мэтгэлцээнийг Үндэсний ТВ-ээр шууд дамжуулахаар бэлтгэж байв. Радиогоор шууд дамжуулна, MNB World сувгаар англи орчуулгатай хүргэхээс гадна Clubhouse-аар шууд дамжуулахаар ажиллаж байсан.

Хэлэлцүүлэг 4 дохионы хэлмэрч, нэг синхрон орчуулгатай байх ба Ерөнхийлөгчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр болсон. Намуудад үндсэн дэгээ танилцуулсан бөгөөд намууд хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн билээ.

 Д.Энхбат нэр дэвшигч КОВИД-19-ын халдвар авсан. Иймээс мэтгэлцээнээ яаж хийх вэ гэдгийг ярилцсан.

1.ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг студид авчирах

2.Эсвэл гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийх боломж байна уу гэдгийг судалсан

3.Эсвэл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг эндээс оролцуулах гэсэн гурван хувилбар байсан.

Мэтгэлцэхгүй гэж байр суурь илэрхийлсэн нам байхгүй. КОВИД-19-ийн улаан бүс рүү гадны хүн оруулж болохгүй. Энэ зарчмыг зөрчиж болохгүй, нэр дэвшигчийг эмнэлгээс гаргах боломж байхгүй гэдгийг эмнэлгээс өгсөн байгаа.

Тиймээс МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь телевизийн шийдэл биш юм" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10