Dark Light
Нийгэм | 2021-06-07

Элсэн оцон шувуунууд далайн эргээр зугаалав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мельбурнчууд гэрээсээ 10 км л хол явах эрхтэй байгаа энэ үед зарим айл далайн эргээр аялах боломжтой. Тэгвэл саяхны нэг өдөр Altona Beach дээр олон арван элсээр хийсэн, өхөөрдөм оцон шувуунууд, том наймаалж олон хүнд инээмсэглэл бэлэглэжээ. 

Kel хэмээх иргэн хөл хорионы үеийн гэрийн хичээлээс жаахан завсарлага авч гэр бүлийнхэндээ зориулан энэ элсэн оцон шувуунуудыг хийж эхэлсэн ба яваандаа хөршүүддээ инээмсэглэл өгөх нэгэн арга болж хувирсан хэмээн бичжээ. 

Тэрээр оцон шувуунуудаа өдөр бүр хийсээр, хөл бөмбөг тоглож байгаа, ярилцаж, найзалж байгаа гэхчилэн улам олон болгон өөрийн сошиал хуудастаа оруулдаг болжээ. Тэр ч хирээр хүмүүс дуурайн хийж, эргэн тойрондоо инээмсэглэл түгээдэг болжээ. 

Орчуулсан: Ж.Ундрахбаяр 

Эх сурвалж: 7news.com.au


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10