Ховд аймаг, Мянгад сум. Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газар иргэн Ц нь зургадугаар сарын 02-ны өдрийн 00:30 цагт гэрээсээ явганаар гарч яваад “Ховд" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг мөн өдрийн 09:12 цагт Аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, эрэлч нохойтой, тус сум дахь Цагдаагийн хэсэг, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хамтран энэ сарын 07-ны өдрийн 07:00 цагаас иргэн Ц/48 настай, эмэгтэй/-ийг тус сумын Чацарганат багийн “Цоохор харгана” гэдэг газраас Баянхошуу багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 60 км завиар, 2.5-5 метрийн гүнд 18 удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 20 км тойрогт явганаар болон морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт түр зогсоосон.
Харин өнөөдөр буюу зургадугаар сарын 08-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн байна.
АДМИН








Нийгэм







