ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын /2021.06.08/ мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: "Сүүлийн 24 цагт 5 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 318 боллоо.
Тодруулбал:
57 настай эрэгтэй тавдугаар сарын 6-ны өдөр онош нь батлагдсан
73 настай эрэгтэй тавдугаар сарын 21-ний өдөр онош нь батлагдсан
65 настай эрэгтэй тавдугаар сарын 28-ны өдөр онош нь батлагдсан
61 настай эрэгтэй зургадугаар сарын 6-ны өдөр онош нь батлагдсан
65 настай эмэгтэй зургадугаар сард онош нь батлагдсан байна. Эдгээр хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилж нас барлаа.
Эдгээр хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэв.
АДМИН








Нийгэм







