Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг тавдугаар сарын 07-28-ны өдрийн хооронд хүлээн авсан.
Энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай нийт 30 хүсэлт ирүүлжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдээс асуух асуулт, саналаа 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 17:30 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.
Бичгээр хүлээн авах хаяг: Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, ЗИП – 15170
Цахимаар хүлээн авах хаяг: judges@shuukh.mn
Лавлах утасны дугаар /Ажлын цагаар/: 70008046, 70007041
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн мэдээлэл
Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн мэдээлэл
Жич: Асуулт, санал ирүүлэхдээ нэр, хаягаа тодорхой тусгана уу. Нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй болно.
АДМИН








Нийгэм







