Анхдагч Алдартны өлгий нутаг Булган аймаг анх 1938 онд байгуулагдаж байсан түүхтэй. Байгуулагдсанаасаа хойш 5 жилийн дараа 1943 онд Дэлхийн дайны үеийн хүнд нөхцөлд хөдөлмөрч малчдынхаа шаргуу хөдөлмөрийн үрээр мал аж ахуйгаа өсгөн, хадлан тариалалтаа давуулан биелүүлснийг тухайн үеийн БНМАУ-аас үнэлж Улсын дотор тэргүүний шалгарсан аймаг гэж үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Тэгвэл Булган аймгийн нийт хүн амын дундаас Монгол орны Анхдагч Алдартнууд төрөн гарч манлайлан ажилласан зон олны бахархалт хүмүүс олон төрж гарсныг тодорхойлон Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 78 жилийн дараа Их жанжны Сүхбаатарын одонт аймаг боллоо. Сүхбаатарын одон гардуулах ёслолын ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат болон бусад хэлтэс албадын дарга нар оролцлоо.

АДМИН








Нийгэм




