Dark Light
Нийгэм | 2021-06-08

Өвөрхангай аймагт 1548 иргэн зөөврийн хайрцгаар санал өгч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өнөөдөр /2021.06.08/ 09.00 цагт эхэлсэн.

Өвөрхангай аймгийн хэмжээнд санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1548 иргэн санал өгөхөөр хүсэлтээ илрүүлсэн. 

Аймгийн хэмжээнд 110 хэсгийн хороодын ажилтан албан хаагчид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдээс санал авч байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй иргэн, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэн, зөрчлийн улмаас баривчлагдсан эсхүл цагдан хоригдсон иргэний саналыг битүүмжилсэн хайрцгаар авч байна. 

Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10