Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан инженер техникийн ажилчин, албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гардуулан өглөө. Зарлигийг Ерөнхийлөгчийн тамгын газрын референт Б.Түвшинжаргал уншиж танилцуулав.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Эрчим хүчний зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Мөнхөө овогтой Мөнхтулга,
Эрчим хүчний зохицуулах хорооны Зохицуулагч Эрдэнэчулуун овогтой Түвшинчулуун,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Баасанжав овогтой Баттулга,
Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Найданжав овогтой Болормаа,
Эрчим хүчний зохицуулах хорооны ахмад ажилтан Дуламжав овогтой Даваа,
Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Энэбиш овогтой Самдан
Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн Дамдин овогтой Цэрэннадмид,
Эрчим хүчний зохицуулах хорооны төслийн мэргэжилтэн Сэрээжав овогтой Цэцгээ,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Эрчим хүчний зохицуулах хорооны Газрын дарга Басбаяр овогтой Болор-Эрдэнэ,
Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Доржсүрэн овогтой Ганзориг,
Эрчим хүчний зохицуулах хорооны жолооч Рэгзэнсодном овогтой Гантөмөр,
Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах ня-бо Мэдрээ овогтой Мандах,
Эрчим хүчний зохицуулах хорооны жолооч Довдон овогтой Түвшинтөгс,
Эрчим хүчний зохицуулах хорооны шинжээч Лхагвасүрэн овогтой Энхзаяа,
Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Базарваань овогтой Эрдэнэбулган нарыг тус тус шагнав.
АДМИН








Нийгэм







