Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан яг одоо цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний явц болон вакцинжуулалтын асуудлаар УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.
Мөн Маргааш болох 8 дахь удаагийн Eрөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодод халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлэх, санал авах байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тутамд хийж, тогтмол хугацаанд агаар сэлгэх, хүн хоорондын зайг бариулах зэргээр сонгогчдыг аливаа эрсдэлд оруулахгүй байхад онцгой анхаарал хандуулж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл өглөө.
АДМИН








Нийгэм







