Dark Light
Нийгэм | 2021-06-09

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгуулийн санал хураалт өнөөдөр /2021.06.09/ 07.40 цагаас эхэллээ.  Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна. 

Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат ковид 19-ын халдвараар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өчигдөр /2021.06.08/ зөөврийн саналын хайрцгаар саналаа өгсөн. 

Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Баянзүрх дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд 07.00 цагт саналаа өгсөн бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 12:00 цагт БГД-ийн 20 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өгөх юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19