Лантуун дохио ТББ-аас МЭДЭГДЭЛ гаргалаа.
МЭДЭГДЭЛ
2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг орчимын үед "Хоёр настай охиноо төрсөн аав нь хүчирхийлсэн хэргийн талаар ээж нь мэдэгдэл" хийхдээ "Ид шидийн орон" хамгаалах байрны мэргэжилтэн Б.Аззаяа багш хүүхдэд үг зааж өгсөн гэх мэдээллийг сайтуудад өгчээ. Бид тус мэдээллийн дагуу мэргэжилтнүүдээсээ тодруулга авч, нарийн асуудлыг судалж үзэхэд тийм асуудал гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тийм мэдэгдэл хийсэнд маш их харамсаж байна. "Ид шидийн орон" хүүхэд хамгаалал хөгжлийн төв хүүхдийн хүчирхийлэл тэр тусмаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд хариу үйлчилгээг мэргэжлийн үүднээс үзүүлээд 3 жил болж байна.
Энэ хугацаанд хүүхдийн асуудалд маш болгоомжтой, төрийн байгууллагын хяналт шалтгалтын дор өндөр хариуцлага үүрч ажилладаг. Шаардлагатай бүх мэдээлэл, нотлох баримтыг бид харуулж болно. Хүүхдийг анх ирэхэд ямар байсан, ямар үйлчилгээ үзүүлсэн, биеийн байдал ямар байсан гээд кейстэй холбоотой бүх мэдээлэл бидэнд бий. Тухайн кейстэй холбоотой асуудал нууцлалын зэрэгтэй байдаг учраас бид тус хэргийн талаар нийтэд мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн хүүхдийг СХД-ийн ХГБЗХГ-ын мэргэжилтэнд хүлээлгэж өгөхдөө шаардлагатай бүхий л мэдээлэл, үзлэг оншилгоог мэргэжлийн үүднээс хийж хариуцлагатайгаар ажилладаг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид тус асуудлаар хохирогчийн ээжтэй холбогдож ташаа ойлголтыг залруулах болно.
Лантуун дохио ТББ
АДМИН








Нийгэм







