Dark Light
Нийгэм | 2021-06-10

Монгол улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.06.09/ орон даяар 07:00 цагт эхэлж 22:00 цагт дууслаа. 

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол ардын намаас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө. 

Нийт сонгууль өгөхөөр бүртгүүлсэн 2.041.985 иргэн байгаагаас 1.210.624 иргэн саналаа өгч 59.35 хувийн ирцтэйгээр Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. 

Нийт санал өгсөн иргэдийн 68 хувийн саналаар Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулж Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Харин Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэ нийт иргэдийн 6 хувийн санал авсан бол "Зөв ХҮН электорат" эвслээс Д.Энхбат 20.1 хувийн саналыг авлаа.

Өнөөдөр сонгуулийн нийт саналын хуудсыг гараар тоолох ба тооллогын дараа Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны мэдээллийг хүргэнэ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10