Dark Light
Нийгэм | 2021-06-11

Э.Сумъяа Польшид таван жилийн дараа дахин үзүүрлэлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа Варшавт болж буй “Poland Open” тэмцээнд 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж үзүүрлэлээ. Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, хошой медальтан болов.

Сонирхуулахад, маргааш манай улсаас хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд хүч үзнэ. Сугалааг барилдах өдрийн өглөө жин үзэлтийн дараа хийж байгаа юм. Барилдаан маргааш 17:00 цагт эхлэх бөгөөд ДБНХ-ны uww.org сайтаар шууд хүлээн авч үзээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00