Dark Light
Нийгэм | 2021-06-11

С.Нарантуяа: Булган аймагт халдварын 2 дахь давалгаа эхлээд байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаар ахлуулсан баг Булган аймагт ажиллаж байна. Булган аймагт сүүлийн 24 цагийн байдлаар “КОВИД-19” халдварын 14 тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 331 болоод байна.

Булган аймгийн эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа:  "Би аймгийнхаа эрүүл мэндийн газрын даргаар сүүлийн 11 жил ажиллаж байна. Манай аймгийн хувьд КОВИД-19 хоёр дахь давалгаа эхлэсэн гэж үзэж болно. Булган аймагт коронавируст халдварын анхны сэжигтэй тохиолдол 2021 оны 03 дугаар сарын 27-нд батлагдсан. Аймгийн мэргэжлийн байгууллагууд хамтын хүчээр өдий болтол хариу арга хэмжээнүүдийг авч ажилласаар ирлээ. Энэ цаг үед ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаагаар ахлуулсан баг манай аймагт ирж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч бидний ажилд дэмжлэгт хяналт хийж бидний саналыг сонсож ажилласанд талархаж байна. Бид цаашид шаардлагатай хүний нөөцийг чадавхижуулах асуудлаар болон эрсдэлийн үнэлгээний аргачлалыг шинэчлэх тал дээр хамтарч ажиллахаар дараагийн алхамуудаа тодорхойлсонд баяртай байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00