Dark Light
Нийгэм | 2021-06-11

Боловсролын салбарын төсөв цахим хэлбэрт шилжлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч төсвийн шинэчлэлийг эхлүүлсэн. Өнөөдөр Боловсролын салбар төсвөө цахим хэлбэрт шилжүүллээ.

Боловсролын салбарын төсвийн цахим шилжилтийн нээлтэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, БШУЯ-ны удирдлагууд болон нийслэл, орон нутгийн цэцэрлэг, сургуулийн санхүүч, нягтлан бодогч нарын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Боловсролын салбарын шинэчлэлийн амин сүнс нь боловсролын үйлчилгээний санхүүжилтийг чанар, үр дүн, гүйцэтгэлд нь суурилан олгох, боловсролын байгууллагын санхүүгийн хагас бие даасан байдлыг хангах явдал юм. Өнөөдөр нээлтээ хийж байгаа “Цахим төсвийн төсөл” систем нь бидний зорьж байгаа цахим, ил тод, үр ашигтай төсөвлөлтийг боловсролын салбарт хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадах зөв зүйтэй ажлын эхлэл гэж үзэж байна. Мөн боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох, сургалтын чанар, үр дүнг санхүүжилттэй уялдуулах, чадварлаг багшийн хөдөлмөрийг үнэлдэг болох, боловсролын үнэлгээний тогтолцоог шинэ түвшинд гаргах зэрэг боловсролын шинэчлэлрүү чиглэсэн бүхий л бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

May be an image of 4 people and people standingБоловсролын салбар төсвийн цахим шилжилт хийснээр жил бүр төсөвлөдөг 1,7 их наяд төгрөг болон 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бүрдэж эхэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10