Dark Light
Нийгэм | 2021-06-11

С.Эрдэнэ: У.Хүрэлсүхэд амжилт хүсье, амлалтуудаа бүү мартаарай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус намаас нэр дэвшигч, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Сонгуулийн ерөнхий хорооноос эцсийн дүгнэлт гарч, тогтоол мөн гарчээ. Тогтоолоор Монгол улсын зургаа дахь ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсон байна. Миний хувьд АН-аас нэр дэвшиж, өрсөлдсөн. Сонгуулиар олон олон эрүүгийн зөрчил гарсан. Мөнгө ч тараасан. МАН-ын хувьд бусад намуудтай хамтарч сонгуулийг зохион байгуулалттайгаар, хуулийн бус аргаар шийдвэрлэсэн байж магадгүй. 

Сонгуультай холбоотой олон санал гомдол гарсан. Үүнийг хуулийн дагуу шалгах байх. Би баримт нотолгоогүйгээр аливааг яриагүй. Миний бие ардчилалын төлөө 30 жил зүтгэж байна. Цаашдаа ч зүтгэж, тэмцэх болно. 

Ямартай ч МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд амжилт хүсье, амлалтаа битгий мартаарай. Олон хүн дэмжиж гарч ирсэн учраас ажлаа илүү сайн хийнэ гэж итгэж, найдаж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10